Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын дарга В.Е.Чуровын урилгаар энэ сарын 8-нд Оросын Холбооны Улсад болсон Санал авах нэгдсэн өдрийн арга хэмжээнд оролцжээ.
Энэ арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын дарга В.Е.Чуров Улаан-Үд хотод ажилласан бөгөөд энэ үеэр тэрээр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй хамт Улаан-Үд хотын Советский, Железнодорожный, Октябрьский районуудын сонгуулийн хэсгүүдээр орж сонгуулийн үйл явцтай танилцсан байна.
Түүнээс гадна тэд ажил хэргийн уулзалт хийж, хоёр улсын сонгуулийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх талаар санал солилцжээ.
↧