Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягын Япон Улсад хийж байгаа албан айлчлалын хүрээнд Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон Японы Аж үйлдвэр, худалдааны Яамны харьяа Шинэ технологи, үйлдвэрлэлийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Курота Кенжи нар дөнгөж сая /2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14.55 цагт/ Токио хотноо Монгол Улсын Эрчим хүчний Яам, Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн Яамны шинэ эрчим хүч, үйлдвэрлэлийн технологийн байгууллагын /nedo/ хоорондын өндөр үр ашигтай, алдагдал багатай цахилгаан дамжуулах, түгээх систем нэвтрүүлэх тухай хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
↧