Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Францын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна

$
0
0
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус энэ сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Монгол Улс, Франц Улстай 1965 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ айлчлал нь тус улсаас Монгол Улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Франц Улсын Гадаад хэргийн сайд Л.Фабиус Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийх аж.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles