МҮЭХ-ноос цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр өнөөдөр тайван жагсаал хийлээ.
Үндэсний статистикийн хорооны гаргасан ажиллагсдын дундаж цалин хэд байгааг сонирхуулъя.
2013 оны хоёрдугаар улирлын байдлаар судалгааны дүнгээр 100 хүртэлх ажиллагчтай аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын дундаж цалин 631.7 мянган төгрөг, эрэгтэй ажиллагчдынх 654.1 мянга, эмэгтэй нь 609.7 мянган төгрөг.
100 ба түүнээс дээш ажиллагчтай аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын дундаж цалин 826.2 мянган төгрөг, эрэгтэй ажиллагчдынх 955.8 мянга, эмэгтэй ажиллагчдынх 716 мянган төгрөг болжээ.
↧