Орос, Монголын эрдэмтэд Увс аймгийн Цагаан шувуут уулын дархан цаазат газарт ажиглалт хийн нэг цоохор ирвэс барьж дохиололтой хүзүүвч зүүжээ.
Тэд ажиглалтын хугацаанд цусны дээж авч бүх төрлийн хэмжилт хийсэн байна. Тус ирвэс нь гурван настай эм, 33 кг жинтэй аж. Хүзүүвчний мэдээллээс харахад тус ирвэс ОХУ-ын хил орчмоор ихэвчлэн явж байгаа аж. Хүзүүвч зүүснээр амьтны байршил хөдөлгөөнийг судлах, мэдээлэл авах, цаашид судалгааны ажил хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах ач холбогдолтой юм.
↧