Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Ц.Мөнхбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

$
0
0
Тагнуулын ерөнхий газраас "Гал үндэстэн" холбооныхны өнөөдөр өглөө Төрийн ордны хашаанд зэвсэгтэй нэвтэрсэн хэрэгтэй холбогдуулан албан ёсоор мэдээлэл хийлээ. ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа А.Бат-Эрдэнийн ярьснаар өнөөдөр өглөө 10.30 цагийн үед Төрийн ордны хамгаалалтын бүсэд "Гал үндэстэн" холбооны Ц.Мөнхбаяр тэргүүтэй бүлэг хүмүүс гранат болон галт зэвсэгтэй нэвтэрч, олон нийтэд заналхийлэн төрийн албан хаагчийн амь насанд халдахыг завджээ. Харин энэхүү байдлыг тагнуул, цагдаагийн албан хаагчид цаг алдалгүй зогсоосон байна. Мөн Төрийн ордны арын цэцэрлэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, "Central Tower" барилгыг шалгаж, эскиз маркийн буу нэг ширхэг, сайга маркийн буу нэг ширхэг, 7.62мм-ийн бууны сум 46 ширхэг, F1RGD маркийн гар гранат есөн ширхэгийг хураан авчээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles