Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Нисэхийн "Цагаан хаалга"-ыг Хөшигийн хөндийд барина

$
0
0
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нисэхийн “Цагаан хаалга”-ыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байрлуулах шийдвэр гаргажээ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан, Яармагийн гүүрээс Нисэх, Нисэхийн товчоо хүртэлх 13.7 км замын трасст орж буй нисэхийн “Цагаан хаалга”-ыг татан буулгаж, “Хөшигийн хөндийд” баригдах олон улсын нисэх буудлын авто замын чиглэлд Айдсын даваа орчимд барих саналыг Тэргүүлэгчдэд танилцуулсан байна.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles