Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

“Start Your Career" уриан дор "Хөдөлмөрийн яармаг" зургаа дахь жилдээ зохион байгуулагдлаа

$
0
0
Хилийн чанадад суралцагч оюутан, залуус мэргэжил эзэмшээд тухайн орондоо суурьших нь элбэг байдаг. Энэ ч утгаараа дэлхийн олон улс орон төрийн бодлогодоо гадаадад суралцсан мэргэжилтнүүдээ эх оронд нь эргэн ирүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж. Харин манай орны хувьд эх орондоо эргэн ирж ажиллахад ажлын байр, цалин урамшуулал нь хангалтгүй байдаг гэнэ. Тиймээс харийн оронд ажиллаж, амьдрах сонирхолтой байдаг аж. Өнөөдрийн байдлаар албан бус тоогоор 160 мянга орчим Монголчууд гадны улс орнуудад ажиллаж байгаа гэсэн баримт байдаг юм байна. Энэ нь манай орны нийгэмд чадварлаг боловсон хүчин дутмаг болж байгаа хэрэг. МУ-ын Засгийн газрын “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 150 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Гэвч мэргэжилтнүүдийн тоо 30 мянга хүрэхгүй байгаа гэнэ. Иймээс Монгол-Германы Гүүр төрийн бус байгууллагаас эх орны өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахаар ХБНГУ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Start Your Career" уриан доор "Хөдөлмөрийн яармаг"-ийг зургаа дахь жилдээ зохион байгууллаа.

Viewing all articles
Browse latest Browse all 74976