Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

“Эрүүл мэндийн технологи-2013” үзэсгэлэн ирэх сард болно

$
0
0
“Эрүүл мэндийн технологи-2013” үзэсгэлэн ирэх сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн “Эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Эрүүл мэндийн яамнаас Мишээл групп, Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг, Монголын эмч зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбоо зэрэг байгууллагуудтай хамтран дээрх үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн өдрүүдэд Монгол улсад нэвтэрсэн болон шинээр нэвтэрч буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан сурталчлах, төр хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх юм.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles