Ягаан, улаан, цэнхэр даашинзтай бүсгүй чүүд МҮЭСТО-ы тайзан дээр “Хаврын гоёл-2013” наадмын гоёлын хувцасны төрөлд оролцож байгаа оюутнуудын бүтээлийг “амилуулан” алхана.
Гоёлын хувцас нь зөвхөн эдгээр өнгөөр хязгаарлагдах гүй, шар, ногоон, цэнхэр гээд бүх өнгийг хослуулна. Харин үндэсний хув цас нь голдуу хар, цагаан, шар өнгөтэй байх ба дэрвэгэр хормойг уламжлалт хээ хуараар чимэглэсэн байв. Монголын дизайнеруудын холбооноос 18 дахь удаагаа зохиож буй уг наадамд ШУТИС, МУБИС, СУИС, Их засаг их сургууль, Монгол-Солонгосын политехникийн коллеж, Урлах эрдэм дээд сургууль, Сити дээд сургуулийн 150 гаруй оюутан оролцсон.
↧