Анхандаа Лоу энэ мэдээллийг эсэргүүцсэн хэдий ч хүүхдүүдийнхээ асрагчтай зочид буудалд нүцгэн байсан зураг нь хэвлэлд гарсны дараа жүжигчин залуу хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан буруугаа хүлээж, эхнэрээсээ уучлал хүсчээ. Хэрэв Николь Кидман цагаа олж заргаа аваагүй бол Жүд Лоугийн эхнэрийнхээ сэтгэл санааны хохирлыг барагдуулах төлбөрийн хэмжээ нэмэгдэх байсан гэдэг. Тэр эхнэрээсээ салахдаа өмнөх нөхрийнх нь нэг хүүхэд , өөрийнхөө гурван хүүхдийг насанд хүртэл нь тэтгэх үүрэг хүлээжээ. Энэ явдлаас хойш удалгүй Шинэ Зеландын загвар өмсөгч жүжигчин бүсгүй Саманта Бёрк Жүд Лоугийн хүүхдийг төрүүлэх гэж байгаагаа нийтэд мэдэгдсэн байна. Жүжигчин залуу ч Бёркийн хүүхдийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэдий ч тэр бүсгүйтэй гэрлэх бодолгүй байгаагаа илэн далангүй хэлжээ.
↧