Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо хамтран АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон Монгол дахь Азийн сан, “Месси Кор Монгол” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Авлигын эсрэг үндэсний стратеги”-ийн төслийг хэлэлцүүлэх цуврал хэлэлцүүлэг явагдаж байна.Тус хэлэлцүүлэгт шийдвэр гаргагчид, судлаачид, төрийн байгууллагын болон иргэний нийгэм, хувийн хэвшил, иргэдийн төлөөллийг оролцуулж санаа бодлоо чөлөөтэй хуваалцах боломжийг бүрдүүлжээ. Энэ талаар зарим оролцогчоос асууж тодрууллаа.
↧