Энэ эрхмийн туулж өнгөрүүлсэн амьдрал бүхэл бүтэн зуун жилийн түүхийг өгүүлэх ажээ.
Монголын XX зууны түүхийг бичилцэж, бүтээлцэж явсан энэ хүн бол Монгол улсын нэрт дипломатч, улс төрийн нэрт зүтгэлтэн Пунцагийн Шагдарсүрэн билээ.
Тэрбээр "Монгол тулгатны зуун эрхэм"-ийн нэг яах аргагүй мөн бөгөөд тус нэвтрүүлгийн хойморт уригдан оролцож үзэгчдэд зуугаар тоологдохгүй он жилүүдийн түүхийг хүүрнэн өгүүлж байна.
Түүхийн амьд гэрч болсон түүнтэй "Халх голын дайн", "Дандар баатар", "НҮБ", "Цэдэнбал дарга" гээд тэртээд одсон он жилүүдэд орших, хэзээд мартагдамгүй түүхийн нэр томьёонууд салшгүй холбоотой.
↧