УИХ-ын дарга З.Энхболдод гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж буй өргөдлөө Р.Амаржаргал өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрлөө.
Өргөдөл өгснөөсөө цагаасаа хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралд Р.Амаржаргал гишүүн огт суугаагүй.
Харин тэрээр өнөөдөр чуулганы хуралдаандаа гэнэтхэн ирж суулаа.
Эхний асуудлыг хэлэлцсний дараагаар тэрээр бичиг цаасаа сугавчилсаар танхимаас гарч одлоо.
↧