Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Л.Эрдэнчимэг гишүүн О.Баасанхүүг тамхи үйлдвэрлэгчдийн лоббид автсан гэв

$
0
0
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулан гишүүдээс гарын үсэг цуглуулжээ. Тамхины хяналтын тухай хуулийг батлуулсан гишүүн болох Л.Эрдэнэчимэг үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Тамхины хуулийг боловсруулан УИХ-д батлуулах явцад нэр бүхий гишүүдийн зүгээс хуулийн зарим заалтуудыг хуулиас хасах санал янз бүрийн лобби орж ирсэн. О.Баасанхүү гишүүн ч тэдний дотор байсан. Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн биш мөртлөө хуулийн хэлэлцүүлэг хийх үеэр зарим заалтуудыг барьж орж ирсэн удаа бий. Гэтэл хууль хэрэгжээд 6-7 сар өнгөрч байхад нэмэлт өөрчлөлтүүдийг өргөн барихаар явж байгаа нь О.Баасанхүү гишүүн тамхи үйлдвэрлэгчдийн лоббид автаж. УИХ-ын гишүүн хүний хувьд ёс зүйтэй байх хэрэгтэй” гэв.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles