Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Турк орноор

$
0
0
Истанбул. Энэ ертөнцийн хамгийн сэтгэл хөдөлгөм үгсийн нэг биш гэж үү? Үлгэр домог мэндэлж байсан тэр л цагт шаваа тавьж, үргэлжлүүлэн мянга илүү жил Aзи, Eвропыг холбон оршсон энэ аугаа хотын өмнө цаг хугацаа ч мэхийн ёсолжээ. Ромын үеийн уран барилгын дурсгалуудаас эхлээд исламын ертөнцийн Микеланжело гэгддэг Мимар Синаны сүрлэг москууд, зорчсон хүнд Парисыг санагдуулах европ хэв маягийн чулуу шигтгэн зассан замтай нарийн гудамууд, нэн орчин үеийн тэнгэр баганадсан цамхагууд гээд өрнө ба дорно, өнгөрсөн ирээдүй энд л сүлэлдэн нэгдсэн болохоор түүнд үлгэрийн гэсэн үг л зохилтой. Зуун зууны түүхт барилгууд нь нэгэн цагт Ази Европыг дамнасан эзэнт гүрний нийслэл байсан дурсамжаа тээн чимээгүй дүнхийх бол хотын санхүү бизнесийн төв Левентын шилэн цамхагууд эрчимтэй хөгжиж буй Турк орны эргээд дэлхий ертөнцөд ашиг сонирхлоо тулгасан хүчирхэг гүрэн болох гэсэн их санаархалыг сануулах мэт.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles