Хэнтий аймгийн Өндөрхаан сумын нэрийг Чингис болгон өөрчлөх талаар ИТХ нь ярилцаад дэмжжээ.
Гэвч сумын нэр өөрчлөхийг зөвхөн ИТХ-ын хэмжээнд шийдчихдэггүй. Заавал УИХ хэлэлцэх учиртай юм байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн, туршлагатай хуульч Д.Лүндээжанцангаас асуулаа.
Тэрбээр “Сум, дүүрэг, аймаг шинээр байгуулах, татан буулгах, нэрийг нь өөрчлөх асуудлыг УИХ шийднэ. Өндөрхаан сумыг Чингис нэртэй болгох, эсэх талаар төдийлөн сайн мэдээлэл аваагүй байна. Ямар ч байсан Засгийн газар энэ асуудлыг ярих байх” гэлээ.
↧