Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд Вьетнам улсын иргэдийг хүний наймааны хэргээр баривчилжээ.
Авто засвар ажиллуулдаг вьетнам иргэд нэр бүхий монгол иргэдийн тусламжтайгаар бага насны охидод шан харамж өгөх нэрээр бэлгийн харьцаанд ордог байсныг цагдаа нар Охидоо хаана нуух вэ? илрүүлжээ.
Мөрдөн байцаалтын явцад 13 настай охиныг хүртэл 10 мянган төгрөгөөр ашигласан болох нь тогтоогдсон байна. Вьетнам засварын газруудыг нь нэрлэвэл, Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах “Каолангламкан”, Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд орших “ШХН” гэх компанийн ажилтнууд нь байж.
Мөн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очиртооройт” авто засварын газар, Баянзүрх дүүрэгт байрлах “Өү Би Аар”, “Эм энд Би Моторс” компанид ажилладаг вьетнам иргэд байжээ.
↧