Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Ерөнхийлөгчөөс өргөн барьж энэхүү хуулийн төслөөр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайдын мэдэлд шилжүүлэх асуудлыг авч хэлэлцсэн.
Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт тавихад О.Баасанхүү гишүүн "Агаарын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулна гэхээр би онгоц монгоцтой холбоотой юм ярих нь гэж бодож орж ирсэн. Гэтэл Агаарын бохирдлын талаар байсан юм уу. Агаарын хуулийн нэрээ өөрчилж Агаарын бохирдлын хууль гэж өөрчилбөл яасан юм" хэмээн андуурсан тухайгаа өчив.
↧