Английн “Манчестер юнайтед” багийн гишүүдийн сууж явсан онгоц хоёр дахь удаагийн оролдлогоор Германы нисэх онгоцны буудалд газарджээ.
Багийнхан Германы “Байер”-тай тоглохоор ирсэн нь энэ.
Онгоц 400 метрийн өндрөөс эргэн хөөрч дахин буух оролдлогыг гүйцэтгэжээ. Ямар шалтгаанаар ингэх болсон талаар мэдээлэл алга байна. “Германд дөнгөж сая газардлаа. Ийм буултын дараа арай ядан сэргэж эхэлж байна” хэмээн “Ман Ю”-гийн хамгаалагч Рио Фердинанд ярьжээ.
“Байер” болон “Манчестер Юнайтед”-ын тоглолт өнөөдөр болох юм. Хэрэв англичууд ялах тохиолдолд аваргуудын лигийн төгсгөлийн шатанд шалгаран үлдэнэ.
↧