АНУ-ын мэргэжлийн боксын тамирчин асан Мухамед Али (Cassius Marcellus Clay) 1942 оны 1-р сард төржээ. Нийгмийн идэвхтэй ажилтан, хүмүүнлэгийн элч Али 22 насандаа Дэлхийн хүнд жингийн мэргэжлийн боксын аварга болж байсан юм.
1967 онд буюу аварга болсноосоо хойш 3 жилийн дараа тэрээр өөрийн шашны үзэл баримтлалдаа үнэнч байх үүднээс АНУ-ыг дэмжиж Вьетнамын дайнд оролцохоос татгалзсан нь олон нийтийн дунд өргөнөөр танигдах эхлэл болж жинхэнэ шуугиан тарьж байсан гэдэг. Үүнийх нь төлөө Алиг баривчилж бокс тоглох эрхийг нь хассан төдийгүй шагнал урамшууллыг нь ч хурааж авав. Хэдийгээр шоронд хоригдоогүй ч Нэгдсэн Улсаас түүнийг буруутгаж байсан хугацаанд буюу 4 жилийн турш Али ямарч тэмцээнд оролцоогүй юм.
↧