Сүхбаатар аймгийн Баруун- Урт суманд дулааны станц ашиглалтад орлоо.
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн таван сая ам.долларын санхүүжилтээр барьсан 15 мВт-ын хүчин чадалтай энэ станц Баруун-Уртын 1500-гаад айл, 200 гаруй аж ахуйн нэгжийг дулаан, хэрэглээний халуун усаар хангана.
Манай улс аймгуудаа дулааны найдвартай эх үүсвэртэй болгох зорилгоор Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Увсад хэдэн жилийн өмнөөс дулааны станц барьж эхэлсэн юм. Үүний эхнийхийг нь ийнхүү Сүхбаатарт ашиглалтад оруулжээ.
2014 онд найман аймагт дулааны станц барихаар Эрчим хүчний яам төлөвлөсөн байна.
↧