Нийслэлээс барилгын зөвшөөр өл олгох ажлыг хөнгөвчлөх, нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлэх зорилгоор 2012 оны арванхоёрдугаар сарын 26-наас Иргэд хүлээн авах төв байгуулсан.
Тэгвэл энэ ажлын үр дүн болон цаашид юу хийх талаар нийслэлийн удирдлагууд, олон улсын байгууллага, хувийн хэвшлийнхний төлөөлөл хамтран хэлэлцүүлэг өрнүүллээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ төвөөр дамжуулан, барилга байгууламж барих, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад өгөх зэрэг есөн төрлийн үйлчилгээ явуулж, нийт 6674 иргэний хүсэлтийг шийдвэрлэж, 1000 гаруй барилга барих зөвш өөрөл олгожээ.
Энэ нь өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт аж. Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлснээр мэргэжлийн албан хаагчдын ажиллах нөхцөл, ажлын бүтээмж сайжирч, барилга барих хүсэлтийг 107 хоногт шийдвэрлэдэг байсныг 23 хоног, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хариуг дунджаар 19 хоногт багтаан өгч байгаа аж. “Бизнес эрхлэхүй 2014” судалгааны “Барилгын зөвшөөрөл авах” шалгуур үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан 189 орноос Монгол Улс 107 дугаар байрт орж, энэ оны тайлангаас 25 байраар ахижээ.
↧