Олон улсын дээд боловсролын судалгааны байгууллагаас магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллежиудын чанарт үнэлгээ хийж, рейтингийн жагсаалт гаргажээ.
Судалгаанд нийт 200 гаруй орны 11160 их дээд сургууль, коллежийг хамруулсан байна.
Гадаад улсад суралцах сонирхолтой залууст боловсролын чиг баримжаа олгох зорилготой тус судалгааг гаргахдаа, ил тод байдал, дотоод ур чадвар, үр дүн зэрэг дээд боловсролыг үнэлгээжүүлэх боловсролын байгууллагын зарчимд үндэслэн боловсруулсан аж.
Гэхдээ сургуулиудын дотоод хөтөлбөр, зохион байгуулалт бус боловсролын чанар, үйлчилгээг хэрхэн хангаж байгаа талаар судалгаа явуулжээ.
Үнэлгээгээр манай МУИС рейтингээрээ 1375-т жагсжээ. Харин ШУТИС 5208, ХААИС 8602, СУИС 10010, МУБИС 8873, Хүмүүнлэгийн ухааны их сургууль 7593, Улаанбаатарын их сургууль 9684 гэх зэргээр жагссан байна.
↧