Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Сайд Ч.Улаан, Н.Батбаяр нарыг “өршөө”

$
0
0
Нэгэн үе ямар нэг баялаг дээр “IPO босгох” гэдэг үг “моод”-нд орж байв. Одоо “моод”-ноос гарсан уу, эсвэл өнөөх зүлийг “босгох”- оо больсон уу, бүү мэд. Иргэд төөрөлдөж орхисон. Харин одоо мөнгө хэрэгтэй объект бүрт бонд гаргадаг болов. Мөнгө хэрэггүй объект гэж бараг байхгүй л дээ. Болдогсон бол гэртээ ч гэсэн тэр “бонд” гээчийг нь гаргачаад хэзээ үхэхээ үл тооцон их хэмжээний хөрөнгө мөнгө зээлчээд тонгочиж баймаар л байна. Гэтэл хөгжиж буй хэрнээ баялагтай, түүнийгээ “хөдөлгөх” арга барил, туршлага дутмаг оронд хамгийн зөв зам нь “Бондын зам” байдаг гэнэ. Энэ бол иргэн бидний банкны, банк бус санхүүгийн байгууллагын, цаашилбал мөнгө хүүлэгчийн өрөөс тэс өөр зам ажээ. Тухайлбал саяхан Японы нэгэн эдийн засагч хэлж л дээ, “Монголчууд бонд авах эдийн засгийн нөхцөл нь бүрдээгүй” гэсэн байна. Тэд өөрсдөө манайд “Самурай” бондыг санал болгож байгаа. “Чингис” бондын хувьд бид авдгаа аваад Тавантолгойгоос өмнөд хилийн зүг төмөр зам барих гэхчлэн хэрэгтэй, ирээдүйтэй зүйлдээ зарцуулаад эхэлчихсэн. Энэ зам хэрэгцээгүй байх аргагүй. Харин “Самурай” бондыг бид сайн “танихгүй”. Хэдэн хувийн хүүтэй, ямар ашигтай юм бэ. Манайх өмнө нь Японы Засгийн газраас зээлтэй байсан бол энэ бондын өгөөж яаж хувирах вэ гээд бүх зүйл таамаг төдий байна.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles