Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Таны хоёр дахь арьс PAL ZILERI

$
0
0
Өнгөрөгч долоо хоногийн Баасан, Бямба гарагт Сэнтрал Тауэрийн 2-р давхарт байрлах Pal Zileri дэлгүүр хөл хөдөлгөөнтэй өнгөрлөө. Энд Pal Zileri брэндийн Итали оёдолчин Мауро Дэ Пой Монгол хэрэглэгчдийн хослолыг урлах захиалга авахаар иржээ. Итали урчуудын гараар өндөр түвшинд оёдог үйлчилгээ дэлхий дахинаа алдартай. Тэгвэл энэ үйлчилгээг эх орноосоо мэдрэх боломж бүрдсэн нь энэ юм. Pal Zileri нь Итали төдийгүй дэлхийн 70 гаруй оронд хэдийнээ танигдсан, эрчүүдэд зориулсан бүх төрлийн хувцас үйлдвэрлэдэг, тансаг зэрэглэлийн брэнд. Тус брэндийн нэг онцлог нь захиалагчийн хүсэлтийн дагуу биеийн хэмжээнд нь тааруулж гараар хослол оёж үйлчилдэгт байдаг.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles