Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, С.Ганбаатар нар өчигдөр зарим ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.
Шалгаж танилцах ажлын зорилго нь дээрх байгууллагуудад Боловсролын тухай, Бүрэн дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиуд болон Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын хэрэгжилт ямар байгаатай танилцаж, боловсролын байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар санал, зөвлөмж боловсруулан Байнгын хороонд танилцуулах аж.
↧