Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийх ёстой байсан.
Мөн “Боловсролын салбарын өнөөгийн байдал” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн мэдээлэл хийх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй тул хуралдааныг түр хойшлуулав.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Ж.Батсуурь, О.Баасанхүү, Л.Гантөмөр, Д.Арвин, С.Ганбаатар, А.Тлейхан, Г.Уянга, Д.Сумъяабазар, Я.Содбаатар нар хуралдаандаа ирцгээсэн юм.
↧