Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Зорилтот бүлэгтээ хүрч амжаагүй хүнсний талон

$
0
0
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс эмзэг давхаргын айл өрхөд хүнсний талон олгох ажил хэрэгжээд гурван жил болж байна. 2010 оноос туршилтын хэлбэрээр хийгдэж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд нийгмийн эмзэг бүлгийн ард иргэдийн дунд судалгаа явуулж нийт 4000 гаруй өрхийг хамруулжээ. Холбогдох албаны хүмүүс орлогоор эрэмбэлэх аргаар судалгаа явуулж судалгаанд хамрагдсан нийт өрхийн жагсаалтаас улаан шугаман доор таслагдан орсон айл өрхүүдэд талон тарааж эхэлсэн. Харин бараа бүтээгдэхүүн олгох дэлгүүрүүдийг аймаг, дүүргийн Засаг даргын ажлын албанаас тендер зарлан сонгон шалгаруулсан байна. Ингэснээр хоёр хорооны дунд нэг дэлгүүрийг сонгож, хүнсний талоноор бараа бүтээгдэхүүн олгох эрх өгч, ажлын явцыг аймаг болон дүүргийн Засаг даргын ажлын хэсэг хянаж буй.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles