Монголын хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэхэд оршиж байгаа “Эх орон-36” хүүхэд хөгжлийн хөтөлбөр үргэлжилж байна.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан наймдугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү үйл ажиллагаанд нийт зургаан дүүргийн 14-16 насны 3300 хүүхэд хамрагдах бөгөөд тэд “Найрамдал” зуслан дээр 2-4 хоногийн шаталсан сургалт хөтөлбөрөөр хангагдах юм.
Сургалтын хөтөлбөр хүүхэд, өсвөр үеийнхнийг бие бялдар, сэтгэл зүй, нийгмийн болон оюун санааны хүсэл сонирхлоо биелүүлж, хөгжиж, төлөвшихөд нь чиглэсэн 36 төрлийн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх цогц үйл ажиллагааг хүүхдэд санал болгож, сонголт хийх боломж олгоход чиглэгдэх аж.
↧