Сонгуулийг хуулийн дагуу, шударга зохион байгуулах, нээлттэй, ил тод болгоход ажиглагчийн үүрэг улам нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй уулзаж ажиглагчийн эрх үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн орчны талаар ярилцав.
-Зөвхөн нэг байгууллагаас 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гадаадын ажиглагчид богино болон урт хугацаагаар ирж байгаа мөн гадаадын ажиглагчид Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдааны явцыг анх удаа ажиглав гэсэн сонин, содон мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан. Гадаадын ажиглагчид олноор ирэх болсныг юу гэж тайлбарлах вэ?
- Монгол Улсад сонгуулийн ардчилал бодитой хэрэгжиж буйг түүний дотор гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах болон иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж түүнийг хангах талаар авч буй арга хэмжээ, сонгуулийн эрх зүйн орчинг шинэчилж буй байдал, сонгуулийн автоматжуулсан системийг нэвтрүүлсэн зэрэг нь гадаадынхны анхаарлыг зүй ёсоор татаж байна.
↧