Иргэд олон нийтийн цахим сүлжээгээр БШУЯ-аас баталсан бага ангийн сурах бичиг ёс бус үг хэллэг, зурагтай байгааг шүүмжлэх болсон.
Энэ талаар БШУЯ-ны хэвлэлийн ажилтан Д.Цогзолмаагаас тодруулахад “Манайхаас баталж, хэвлүүлдэг бага, дунд, ахлах ангийн сурах бичгийн алинд нь ч тийм ёс бус үг хэллэг, зураг байхгүй.
Энэ хичээлийн жилд VI, XI ангийн сурах бичгийг шинэчилж хэвлэсэн. Харин бага ангийн шинэ сурах бичгийг боловсролын шинэчлэлийг туршиж байгаа лаборатори 40 сургуульд ашиглаж байна. Эдгээрт ёс бус үг хэллэг байхгүй.
↧