Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар “Авьяас” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд зургаан сар өнгөрч байна.
Хүүхдийн авьяасыг нээх, хөгжүүлэх замаар сурах арга барил эзэмшүүлэх нийтлэг арга зүйг эцэг, эх, гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгчдэд эзэмшүүлэх, төр иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүүхдийн хүмүүжил төлөвшилд чиглэсэн хамтын ажиллагааны загвар бий болгох зорилготой тус хөтөлбөр гурван үе шаттайгаар хэрэгжиж өнөөдөр хүүхдүүдийн туурвисан бүтээлээр Үндэсний фестиваль зохион байгууллаа.
Энэ үеэр хүүхдүүд эзэмшсэн ур чадвартаа тулгуурлан туурвисан бүтээлээ дэлгэж, мэдсэн сурсан бүхнээ тайлагнасан байна.
↧