Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

АОХН-ийн хурлуудад видео холболтоор оролцов

$
0
0
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Удирдах Зөвлөлийн 11 дүгээр хуралдаан, Ардчиллын боловсролын Ажлын хэсгийн 3 дугаар хурал энэ сарын 10-11-нд Варшав хотноо болж, ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал Улаанбаатараас видео холболтоор оролцож, үг хэлэв. С.Бадрал Удирдах Зөвлөлийн хурал дээр хэлсэн үгэндээ АОХН-ийн засаглал, үйл ажиллагааны үр нөлөөг цаашид улам сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглээд, энэ асуудлаар албан бус Ажлын хэсэг байгуулах саналыг дэмжив. Мөн АОХН-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд Удирдах Зөвлөлийн гишүүн орнуудын хандив чухал үүрэгтэйг онцолж, Удирдах Зөвлөл, Гүйцэтгэх хорооны гишүүнчлэлийн нэг шалгуур болгон НҮБ-ын практик дээр тулгуурласан татварын шаталсан тогтолцоо бий болгох санал гаргалаа.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles