Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Х.Баттулга сайд 100 мянган тн буудайг албан татвараас чөлөөлөх хүсэлт гаргав

$
0
0
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. 2013 онд 388.3 мянган тонн үр тариа, үүнээс 369.8 мянган тонн буудай, 190.1 мянган тонн төмс, 101.9 мянган тонн хүнсний ногоо, 42.6 мянган тонн тосны ургамал, 42.2 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авчээ. Буудай, гурилын үйлдвэрлэл өсөхийн хирээр хүн амын хэрэгцээт гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа. Үүний зэрэгцээ ам.долларын ханшаас шалтгаалан гоймон, цагаан будаа зэрэг гурил орлох бүтээгдэхүүний импорт буурч, дотоодын гурил, гурилан бүтээгдэхүүний эрэлтийг өсгөж байгаа тухай салбарын сайд хэллээ. Дотоодын үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, түүхий эдийн эрэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, стратегийн улиралын нөөц бүрдүүлэхээр 2014 онд 100 мянган тн хүнсний улаанбуудайг импортоор авах шаардлага гарч байгаа юм байна.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles