Дэлхийн банкны үнэлгээгээр 2011 онд Монгол Улс гадаад өрийн хүндрэлийн эрсдэл багатай орны ангилалд орж байжээ.
Харин энэ оныг дундаж эрсдэлтэй орны ангилал руу ухарсан үзүүлэлттэйгээр үдэх нь. Эл судалгааг Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргажээ. Сүүлийн жилүүдэд улсын өрийн хэмжээ огцом нэмэгдэж байгаагийн зэрэгцээ улсын өрийн бүтэц эрс өөрчлөгдсөн байна.
Тухайлбал, 2010 онд Засгийн газрын нийт өрд гадаад зах зээлд гаргасан үнэт цааснаас бусад өр 62 хувийг эзэлж байсан бол 2012 онд энэ өр 33 хувь болж буурчээ. Энэ нь өнгөрсөн оны эцсээр гадаад зах зээлд 1.5 тэрбум ам.долларын урт хугацаат өрийн бичиг гаргасантай холбоотой гэнэ.
Өмнө нь Хөгжлийн банкны 600 сая ам.долларын бондод Засгийн газар баталгаа гаргаж байсан.
↧