Каталони улс Испаниас салан тусгарлах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга ирэх жилийн арваннэгдүгээр сарын 9-нд болох байсан ч Испанийн засгийн газар энэ шийдвэрээ цуцалжээ.
“Санал асуулга болохгүй” гэж Испанийн хууль зүйн сайд Альберто Руис-Гальярдон мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Каталонигийн төлөөлөгч Артур Мас “Бүх нийтийн санал асуулга явагдах хугацаа болон тавигдах асуултыг Испанийн эрх баригчидтай албан бусаар тохиролцож чадсан. Түүнчлэн намын зөвлөлөөс зөвшөөрөл авах үлдсэн” гэж хэлж байсан юм.
↧