АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн хуучин ажилтан Эдвард Сноуден өнгөрсөн даваа гарагт “Бразилийн ард түмэнд илгээх захидал” хэмээх нэртэй ил захидлыг тус улсын засгийн газарт илгээжээ.
Тус захиаг Бразилийн “Фолья ди Сан-Паулу” сонин нийтэлж олон түмэнд дэлгэсэн юм.
Тэрээр захиандаа түүнд байнгын улс төрийн орогнол олговол Америкийн тагнуулын албаны шинэ мэдээллүүдийг дэлгэж, мөрдлөг явуулахад туслахаа амласан байна.
↧