Улсын хэмжээнд архины 21, спиртийн 3, дарсны 2, шар айргийн 2, нийтдээ 28 үйлдвэрт шалгалт хийх байсан ч үйлдвэрлэлийн байрандаа засвар хийж байгаа, борлуулалт муу байгаагаас үйл ажиллагаагаа түр зогсоосон, тусгай зөвшөөрөл цуцлагдсан зэрэг шалтгаанаар архины 9 үйлдвэр шалгалтанд хамрагдаагүй байна.
Харин нийслэлийн хэмжээнд шалгалт хийгдэхээр зарлагдсан 23 үйлдвэрээс (архины 16 спиртийн 3, дарсны 2, шар айргийн 2 үйлдвэр) 17 үйлдвэр хамрагджээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан “Дөрвөн луу" ХХК, “Морьтон Монгол” ХХК, Хөвсгөл аймгийн “Сант жаргалан” зэрэг ХХК-иудын архины гурва
↧