-Тэд үймээн гарахаас болгоомжилж байна-
Ираны Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сард болно. Гэвч одоогийн эрх баригчид нь сонгуулийн дүнд нөлөөлж байна хэмээн америкчууд дургүйцэж байгаа аж.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Израйльд айлчлал хийх үеэрээ энэ тухайгаа их л чухалчлан хэлжээ. Гэвч Ираны Гадаад хэргийн сайд “Манай улсын дотоод асуудалд гадны улс оролцох нь зохимжгүй” гэж хариу барьсан юм. Ираны одоогийн Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад хоёр удаа сонгогдсон. Тиймээс дахин сонгуульд нэр дэвших боломжгүй. Нөгөөтэйгүүр тэрбээр Ираны цөмийн хөтөлбөрийг үргэлжлүүлж, энхийн зорилгоор ашиглаж байгаа гэдгээ байн байн нотолдог билээ.
↧