Австралийн телевиз, киноны жүжигчин Хью Жекман Барак Обама болон түүний гэр бүлийнхэн Вашингтонд зохион байгуулсан “Вашингтоны зул сар” хэмээх жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг баярын концертод оролцжээ.
Элит гэр бүлийн дунд зул сарын баяр тэмдэглэх хүндтэй урилгыг Хью Жекманаас гадна Шерил Кроу, Backstreet Boys, Анна Кендрик болон өөр олон алдартан, түүнчлэн улс төрийн зүтгэлтнүүдийг хүлээн авсан байна.
Зул сарын эрхэм урилга хүлээн авсан Хью Жекман Обамагийн гэр бүлд ямар бэлэг өгөхөө удаан бодсоны эцэст “Икс хүмүүс” киноны зургаан цувралыг бэлэг болгон өгчээ.
Энэ киноны долоо дахь цуврал 2014 оны тавдугаар сард “Икс хүмүүс: Өнгөрсөн ирээдүйн өдрүүд” нэртэйгээр гарах бөгөөд ерөнхийлөгч ч шинэ ангийг бэлэг болгон авах бололтой.
↧