Исламын улс бүлэглэл хүчирхэгжиж байгаа нь энэ бүлэглэлийг сөрөн зогсохын тулд барууны орнууд шинэ арга барил олохоос аргагүйд хүргэж байна. Өнгөрсөн сард Их Британи “Фейсбүүкийн дайчид” батальоныг үүсгэн байгуулж, эдгээр “дайчид” нь Исламын улс бүлэглэл олон нийтийн сүлжээгээр суртал ухуулга хийхээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй байх талаар төлөвлөгөөгөө танилцуулж байлаа.
↧