Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Замын-Үүд сумынхан Засаг даргаа огцрохыг шаардаж байна

$
0
0
Замын-Үүд суманд том оврын машины жолооч нарын “Борхойн тал” автотээвэрчдийн ТББ-ынхан үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй өдөрлөгийг хийжээ. Өдөрлөгийн зорилго нь нь олон тооны шудрага бус өмчлөлтэй тээврийн хэрэгсэл үндэсний тээвэрт хууль бусаар оролцож Монгол Улсын үндэсний эрх ашгийг ноцтой хохироож байгаа асуудлыг зогсоохыг нутгийнхаа удирдлагаас шаардсан байна. “Борхойн тал” ТББ-ынхан хоёрдугаар сарын 26-ны өдөр сумынхаа цагдаагийн газарт хандан нээлттэй өдөрлөгийг гуравдугаар сарын 1-10-ныг хүртэл зохион байгуулах талаараа мэдэгдэж, зөвшөөрөл авсан байна. Гэтэл урьд шөнө буюу 3-4-нд шилжих шөнө сумын цагдаагийнхан “Борхойн тал” байгууллагынхны гэрийг буулгаж, цуглааныг хүчээр тараажээ. Ийнхүү буулгах болсноо тайлбарлахдаа “зөвшөөрөл хүссэн хэдий ч хаана хийнэ гэдгээ дурьдаагүй, өдөрлөг нэрийн дор цуглаан зохион байгуулсан” хэмээжээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles