УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийсэн ажлаа тайлагналаа. Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 23 удаа хуралдаж, 73 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар 50 хуулийн төсөл, УИХ-ын 5 тогтоолын төслийг хэлэлцэж, 19 санал, дүгнэлт, 5 танилцуулга, зарчмын зөрүүтэй 180 саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Тус байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Байнгын хорооны 12 тогтоол батлан гаргажээ.
↧