Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Ядуурал сүүлийн гурван жилд 16 орчим хувиар буурсан

$
0
0
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр ядуурлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудын үр дүнг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Ядууралтай хийх тэмцлийг цаашид илүү үр дүнд хүргэхийн тулд урт хугацааны стратеги хэрэгтэй гэж Засгийн газрын гишүүд үзээд Хөдөлмөрийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд нь яамдын газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, олон улсын төсөл хөтөлбөрийн болон иргэний нийгмийн төлөөллийг оруулахаар болсон байна. Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэдийн эзлэх хувь хэмжээг 2015 он гэхэд 1990 оны түвшнээс хоёр дахин бууруулахаар Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод тусгасан. Хүрэх ёстой зорилтот түвшинтэй харьцуулах улсын хэмжээний нэгдсэн тоо, мэдээлэл хангалтгүй байгаа нь ядуурлыг бууруулах чиглэлээр гаргасан ахицаа хянахад гол бэрхшээл болж байна гэж мэргэжлийн судлаачид үзжээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles