Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Монгол “Ким Жон Ун”

Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүн Ж.Батзанданг “найрах арга нь буруудаад байна” гэж хааяа боддог байв. Гэтэл тийм биш байж. Түүнийг Н.Алтанхуяг байтугай төрсөн ах нь ч удирдаж хүчрэхгүй нь өнгөрсөн долоо хоногийн сүүлчийн өдөр батлагдлаа. Учир нь тэрбээр Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарт хандаж “Миний ах Ж.Батсүрэнтэй холбоотой асуудлыг шалгаж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, нэн даруй хариуцлага тооцож өгөхийг хүсье” хэмээн өргөдөл бичсэн байв. Түүний төрсөн ах болох Ж.Батсүрэн нь Монгол-Солонгосын хамтарсан “Монсам” гэх төрийн өмчит компанийн захирлын албатай нэгэн. Уг ажлынхаа шугамаар АНУ-аас таван ширхэг компьютер авчирсан ч гаалийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэж байгаа.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles