Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Япончууд эсэргүүцлээ илэрхийллээ

$
0
0
Өмнөд Солонгосын нэгэн сонинд гарсан нийтлэлд Хирошима, Нагасаки хотыг бөмбөгдсөн явдлыг “бурхны гэсгээл” гэж нэрлэснээс болж Японд эсэргүүцлийн үйл ажиллагаа болжээ. Эсэргүүцлийн ажиллагаа энэхүү нийтлэлийг гаргасан “The Joongang llbo" сонины Токио дахь салбарын дэргэд болсон байна. Тэнд цугларсан 100 орчим хүн гартаа Японы төрийн далбааг барьж, “Гутамшиг”, “Бид хэзээ ч та нарын хэлсэн үгийг уучлахгүй. Хойг руугаа зайлцгаа” хэмээн хашгирч байсан гэнэ. Япончуудын дургүйцлийг төрүүлсэн нийтлэл тавдугаар сарын 21-нд англи хэл дээр хэвлэгдсэн юм. Түүнийг бичсэн сэтгүүлч Ким Жин Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаясан нь япончуудын үйлдсэн цэргийн гэмт хэргийн төлөө өгсөн “бурхны гэсгээл” гэжээ. Тэрбээр Германы Дрезден хотыг бөмбөгдсөн явдлыг ч мөн адил гэсгээл гэж нэрлэсэн байна. Түүнчлэн сэтгүүлч “Гэхдээ Герман гэм буруугаа ойлгож, дэвшилтэт улс болж өөрчлөгдсөн бол Япон өөрийн үйлдсэн гэмт хэргийн төлөө уучлалт гуйхыг ч хүсэхгүй байна” гэж бичжээ. “The Joongang llbo” сонин энэхүү нийтлэлээрээ дэлхийн II дайны үеийн Солонгосын биеэ үнэлэгч хүүхнүүдийн талаар Японы Осака хотын захирагчийн хэлсэн үгэнд хариу барьсан бололтой. Тэрбээр япон цэргүүдийн сексийн хэрэгцээг хангахын тулд солонгос хүүхнүүдийг ашигласан нь зайлшгүй алхам байсан гэж мэдэгджээ. Б.Мишээл

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles