Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Малын эмч нар 2.9 тэрбум төгрөгөө нэхлээ

Монголын мал эмнэлгийн эмч нарын төлөөлөл төрөөс санхүүжүүлт авахыг хүсч, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Монгол улсын хэмжээнд нийт 880 гаруй мал эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр мал эмнэлгүүдэд төсвөөс мөнгө хуваарилаагүй байна. Иймд яаралтай вакцинжуулалтыг банкнаас зээл авч эсвэл өөрсдийн хөрөнгөөр хийжээ. Төр засгаас эргээд мөнгөө авья гэтэл хариуцсан байгууллагууд нь санхүүжилт удахгүй ирнэ гэсээр өдийг хүрчээ. Гэтэл зээл авсан мал эмнэлгүүдийг шүүхэд дуудаж эхэлсэн байна. Иймд тэд асуудлыг нь яаралтай шийдвэрлэхийг төр засгаас хүсч байгаа нь энэ юм.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles