УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр болж, хоёр сайдыг огцруулах эсэх асуудлаар хэлэлцлээ. Өглөө 09.00 цаг өнгөрөөж эхэлсэн чуулган, 12.30 цаг хүртэл үргэлжлээд завсарлав.
Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах үндэслэлээ МАН-ын гишүүд дахин дахин хэлж, хоёр сайдыг асуултаар булж байв.
Манай улсын зээлжих зэрэглэл буурсан, төгрөгийн ханш унасан, ард түмний амьдрал улам бүр доройтож байна. Ийм байхад сайд нарыг огцруулах хангалттай үндэслэл алга гээд хариуцлага тооцохгүй байгаа нь хачирхалтай. Улс орны эдийн засгийг үүнээс илүү унагааж, ард түмний амьдралыг элгээр нь хэвтүүлж яах гээд байгаа юм бэ? гэсэн асуултыг МАН-ын хэд хэдэн гишүүн тавьсан.
↧