Тажикстанд “Youtube” сайтыг албан ёсны тайлбаргүйгээр гурав дахь удаагаа хаасан талаар “Риа Новости” мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, уг сайтаар Тажикстаны Ерөнхийлөгчийн бүжиглэж буй бичлэг цацагдсан тул тус улсын Мэдээлэл харилцааны газрын даргын тушаалаар хаасан байна.
“BBC Russian”-д мэдээлснээр, Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмоны 2007 онд болсон нэгэн хурим дээр дуулж, бүжиглэсэн бичлэг нь хэдхэн хоногийн өмнө “Youtube”-ээр цацагджээ.
“Freedom House”-ын жил бүр гаргадаг жагсаалтаар Тажикстан хэвлэлийн эрх чөлөөгүй орны тоонд багтсан байна.
↧